Нийгэм
2016.01.18 03:01

Их-Уул суманд малын галзуу өвчин гарчээ

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, улмаар хорио цээр тогтоосон байна. Тус аймгийн Их-Уул сумын "Шивлэг" баг Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.

Мэргэжлийн байгууллагынхан малын галзуу өвчин гэж оношилжээ. Голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд