ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.07.21 11:07

"Их Хурд-8" наадмын өнөөдрийн хөтөлбөр


“Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй. Наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Их Хурд-8″ уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" болно.

Уралдааны хоёр дахь өдөр буюу өнөөдөр дараахь хөтөлбөрөөр үргэлжилнэ

  • 08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан
  • 10:30-12:30 цагт “Айраг” фестиваль
  • 12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
  • 13:00-15:00 цагт Жороо морины уралдаан
  • 13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”
  • 17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00-18:20 цагт хаалт болно.

Онцлох нийтлэлүүд