ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.08.02 01:08

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар бэлтгэн хадгалж байжээ

Долдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхны задгай гэх газарт тус аймгийн харьяат иргэн “Ж" нь 1259 кг дэргэвэр жиргэрүү ховор эмийн ургамлыг хууль бусаар бэлтгэн хадгалж байсныг тагнуулын байгуулпагын ажилтнууд илрүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуучлалын Сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар "Дэргэвэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон” юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр хууль зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Мөн Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот Тушаалаар тухайн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгзэ нь 1 кг тутамд 50,000 тегрөг, 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заажээ.

Онцлох нийтлэлүүд