ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.06.16 01:06

“Камертон” 20 жилийн ойгоороо фенүүдтэйгээ уулзана

“Камертон” хамтлаг энэ сарын 24-нд 20 нас хүрнэ. Тэгвэл тэд 20 жилийн ойн баяраараа "Crocus Event hall"-д тоглолтоо хийхээр болжээ. Ингэхдээ бие даасан тоглолт бус “VIBE 105.5 Fm”-ийн нээлтийн “Black & White party”-нд оролцох аж.

1995 оны зургаадугаар сарын 24-нд хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Тэд Монгол хүн бүрийн дуулж өсдөг алдарт “Маамуу нааш ир” дууг хөгжимгүй дөрвөн хоолой салган дуулж хит болгож байсан бөгөөд рок, попын ертөнцөд өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэн олон хит дууг эгшиглүүлсэн билээ. Тэдний анхны уран бүтээлийн нэг “18 нас” дуу өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа юм.

Онцлох нийтлэлүүд