Улс төр
2018.12.14 11:12

"Капитал" банкны төв байрыг битүүмжилсэн үү


УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулан битүүмжилсэн бололтой. Шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл мөн байна. "Капитал" банкинд прокурорын зөвшөөрлөөр санхүүгийн шалгалт оруулсан гэж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авч “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгалт оруулаад байгаа бололтой. Мөн зарим холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж магадгүй гэнэ.

Эх сурвалж: http://news.zindaa.mn/2k39

Онцлох нийтлэлүүд