ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.12 01:10

Караокед​ гал гарч нэг хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртжээ

Өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарчээ. Галын улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдгээрээс долоон хүний биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр болжээ.

Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд