ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.08.01 05:08

Каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Киокушин Каратэг үндэслэгч Ояама Сосай багшийн мэндэлсэн өдрөөр зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2018 оны 4 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд тус тус өрсөлдөж гутгаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл нар Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.

Онцлох нийтлэлүүд