ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.07.17 05:07

​Керамик урлагийн үзэсгэлэн нээлтэй хийлээ

Монголын урчуудын эвлэлд анх удаа зохион байгуулж буй керамик урлагийн үзэсгэлэн өнөөдөр 17 цагт нээлтэй хийлээ. Олон улсын гэдгээрээ онцлогтой энэхүү үзэсгэлэнд Недэрланд болон Өмнөдмонголоос оролцсон аж. Нийт 35 бүтээлч 100 гаруй бүтээлээ үзүүлжээ. Уг үзэсгэлэн нь “керамик урлагийг хөгжүүлэх болон залуу керамикчидаа дэмжих мөн улс хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой. Түүнчлэн керамикийн материалаар том хэмжээний баримлыг ч хийж болно гэдгийг хүмүүст харуулахыг хичээсэн. Цаашдаа Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэн өнгөт баримлыг хийх зорилттой байгаа. 20 хоногийн турш эрчимтэй ажилласны үр дүнд үзэсгэлэн амжилттай боллоо” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагч Монголын урчуудын эвлэлийн гишүүн, керамикчин Дашдоржийн Отгонбаяр хэллээ. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач Ц. Амгалан, Төрийн соёрхолт зураач Ш.Чимиддорж, Дэлхийд алдартай зураач С.Дагвадорж нар керамик урлагт анх удаагаа уран бүтээл хийж оролцжээ. Энэхүү үзэсгэлэн нь долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гарах аж.







Ц.МИШЭЭЛ

Онцлох нийтлэлүүд