Гадаад
2014.10.05 03:10

Ким Чен Уны биеийн байдал сайн байгаа гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндтэй холбоотой асуудал байхгүй гэж Пхеньян мэдэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын «Ренхап»агентлаг дамжуулжээ.

Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Рю Гиль Че Хойд Солонгосын төлөөлөгч нартай Инчёоны Азийн наадмын хаалтын ёслол дээр уулзсаны дараа энэ талаар хэлсэн байна.

"Би төлөөлөгчдөөс Хойд Солонгосын удирдагчийн биеийн байдлыг асуухад Кин Чин Уны эрүүл мэндэд хүндрэлтэй асуудал байхгүй хэмээн хариуллаа" хэмээн сайд хэлжээ.

Үүнээс өмнө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх БНАСАУ-ын төлөөлөгч Со Се Пен Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд мэс засал хийсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Онцлох нийтлэлүүд