ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.08.08 12:08

Киргизийн экс ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ

Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевийг авлигийн хэрэгт буруутгаж, баривчлахаар гэр лүү нь дайрч, тусгай ажиллагаа явуулжээ. Тус улсын засгийн газар зургаадугаар сард Алмазбек Атамбаевийн халдашгүй дархан эрхийг цуцлах шийдвэр гаргаад байсан юм. Тусгай ажиллагааны үеэр экс ерөнхийлөгчийн дэмжигчид цэргүүдтэй мөргөлдсөний улмаас нэг цагдаагийн офицер амиа алдаж, 36 орчим хүн гэмтсэн байна. Цагдаа нар зөвхөн резинен буу хэрэглэсэн бол экс ерөнхийлөгчийн хүмүүс галт зэвсэг ашигласан гэж Киргизийн аюулгүй байдлын алба мэдээлжээ. Халдашгүй эрхээ алдсан Атамбаев ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа гарсан авлигын хэргүүдтэй холбоотой байцаалт өгөхөөс удаа дараа татгалзсан тул тусгай ажиллагаа явуулсан нь энэ аж.


Онцлох нийтлэлүүд