ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.11.30 10:11

Коби Брайнт зодог тайлна

Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ - ны 2015 - 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ.

Тэрээр зодог тайлах мэдэгдлээ "Сагсанбөмбөг танаа" хэмээх шүлгээр илэрхийлсэн байна. Түүний хэсгээс хүргэвэл: "Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно. Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна."

Коби Брайнт Лэйкер байх хугацаандаа 17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, хоёр удаа Олимпийн алтан медал, таван удаа ҮСХ - ны аваргын бөгжийг хүртсэн билээ.

Онцлох нийтлэлүүд