ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.07.26 05:07

Коксжих нүүрсний худалдаа 3.2 хувиар өснө гэв

Ашигт малтмалын газрын мэдээлснээр дэлхийн коксжих нүүрсний худалдаа энэ онд 3.2 хувиар өсч, 320 сая тоннд хүрэх аж. Үүний тал хувийг нь бүрдүүлэх Австралийн нийлүүлэлт энэ онд 3.9 хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын хувьд "Queensland"-ийн төмөр замын тээвэрлэлт болон "New South Wales" мужийн далайн боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Харин Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 54.9 хувийг Австрали улс дангаараа бүрдүүлж байсан.

Онцлох нийтлэлүүд