ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.12.22 11:12

“Корь ай-9” нэртэй процессорын чипийг танилцууллаа

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч “Интел” компани өндөр хүчин чадалтай 6 цөмт 8 дахь үеийн бүтээн танилцуулсан. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.

Шилдэг, шинэ, хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип - Core i9-8950HK - "турбо хурдатгал" горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай. Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан Интелийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон. Өмнөх Intel 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41хувиар өндөр, 4K-видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.


Онцлох нийтлэлүүд