ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.09.19 02:09

Либерид очиж биечлэн танилцахыг хүсэв

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт эбола вирус хурдацтай тархаж буй Либери улсад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүссэн тухай “TMZ” сайт мэдээлжээ. Тэрбээр Либери улсад очих хүсэлтээ ДЭМБ-ын удирдлагуудад гаргасан ч татгалзсан хариу авчээ.  Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Либерийн Засгийн газар эболагийн халдварын улмаас улсынхаа хилийг хаасан юм. Мөн АНУ-ын Засгийн газар Баруун Африкт ажиллаж буй бүх иргэнээ татсан билээ.

Жүжигчин залуу Либери улсад халдвар авсан хүмүүстэй уулзаж, тус улсын Эрүүл мэндийн яаманд хандив өргөхийг хүсчээ. Харин тус улсын Засгийн газар эболагийн халдвар хурдтай байгаа учир гадаадын жуулчин хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Брэдийн хэвлэлийн төлөөлөгч “Жүжигчин нөхцөл байдалтай биечлэн танилцахгүйгээр ямар ч тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр Либери улсад очихдоо хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангахаа амласан” гэж хэлжээ.

Онцлох нийтлэлүүд