ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.12.08 11:12

"Мал, тэжээвэр амьтдын тооллого"-доо идэвхтэй оролцоорой

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн улсын тооллогоБаянзүрх дүүрэгт явагдаж эхэллээ. Уг тооллоготой холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гарган дүүргийн хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого явуулах ажлыг хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэгт Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан, Статистикийн хэлстийн дарга Э.Энхтунгалаг болон албаны бусад хүмүүс орсон юм.

Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн бэлчээрийн бүсэд 8,9,10,11,20,21,23,28 дугаар хороод ордог бөгөөд өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 55.319 мал тоологдсон байдаг. Ажлын хэсэг энэ сарын 17-ыг хүртэл мал, тэжээвэр амьтдын тооллогыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах юм. Иймд мал бүхий иргэд, малчдыг Мал, тэжээвэр амьтдын улсын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд