ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.08.06 11:08

Манай баг тамирчид туухай өргөлтийн тэмцээнээр алтан медаль хүртлээ

ОХУ-ын Тюмень хотод "Цэргийн наадам"-ын "Инженерийн томьёолол", "Аюулгүй маршрут" тэмцээнүүд явагдаж байгаа. Дээрх тэмцээнүүдэд оролцож буй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын төрлөөр уралдаанууд явагдаж өндөрлөсөн байна.

Баг тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос Монгол Улсын баг тамирчид туухай өргөлтөөр алтан медаль хүртсэн бол гар бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцож тус бүр мөнгөн медаль хүртлээ.


Онцлох нийтлэлүүд