ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.09.17 06:09

Манай сагсчид дэлхийн оюутны лигийн аварга боллоо

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:15 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүллээ.

Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж 19:13 хожиж наймд шалгарсан.

Хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтоо Ираны эсрэг тоглож 20:19 ялсан юм. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарсан.
Тэмцээний албан ёсны нэр нь 3x3 FISU World Universiy League-2017 Final ба 2017 онд зохион байгуулагдсан тивийн аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тулаан юм.


Онцлох нийтлэлүүд