ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.08.27 12:08

Манай улсаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын "Агаарын зайг шинэчлэн тогтоох" тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна.

Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж.Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1,656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Онцлох нийтлэлүүд