Нийгэм
2016.04.05 12:04

Манай улсад денгийн чичрэг өвчин бүртгэгджээ

АНУ-ын иргэн 25 настай эмэгтэй К-аас денгийн чичрэг өвчний халдвар илэрчээ. Тэрээр Индонез улсаар аялж, гуравдугаар сарын 22-нд Монгол улсад ирсэн юм байна. Халуурсан, суулгасан зовиуртай, хордлогын шинжтэйгээр “СОС Медика Монголия” эмнэлэгт хүргэгдэн, тус эмнэлгээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид сорьц илгээж шинжлүүлжээ. Шинжилгээгээр денгийн чичрэг өвчин болохыг тогтоосон байна. Манайд илэрсэн энэ тохиолдол нь шавьж болон шумууланд хазуулсан шинж тэмдэггүй байгаа ба нарийн шинжилгээ, эмчилгээ хийж эхлээд байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уг өвчнөөр жил бүр 250 сая хүн өвчилж, нэг сая гаруй хүн нас бардаг аж. Уг өвчин нь халуун бүсийн орнуудад ихэвчлэн тохиолддог, шумуулаар дамжин халдварладаг юм байна.

Онцлох нийтлэлүүд