ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.03.16 05:03

Манай шигшээ баг эхний тойрогт Ираны багт 9:1-ээр хожигджээ

Өнөөдөр ОХУ-ын Якутск хотноо эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээн эхэлж манай шигшээ баг эхний тойрогт Ираны багт 9:1-ээр хожигдлоо.

Манай баг тамирчдаас ганц ялалтыг Э.Бэхбаяр авсан байна. Тус тэмцээний нээлтийн барилдаанд халз тулсан ОХУ-ын шигшээ баг Куба улсын шигшээ багийн 9:1-ээр илүүрхэн хожлоо.

Монгол – Иран – 1:9

57 кг Т.Түвшинтулга – Алиреза Сарлак - 2:3

61 кг Э.Бэхбаяр – Иман Садегикукандех - 4:0

65 кг Б.Батмагнай – Хассанали Гиази - 3:7

70 кг Г.Мандахнаран – Мейсам Насири - цэвэр

74 кг Б.Бат-Эрдэнэ – Реза Афзалипаемами – 0:7

79 кг Д.Төгс-Эрдэнэ – Юсефали Осмавандани - 0:11

86 кг О.Үйтүмэн – Мерсад Маргзари – 3:5

92 кг Б.Өлзийсайхан – Эбрахимизил 0:10

97 кг Л.Төртогтох – Алиреза Гударзи 0:10

Онцлох нийтлэлүүд