ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.09.12 11:09

"Манзушир" хийдийг түүхэн дурсгалт цогцолбор газар болгоно


УИХ-ын дарга М.Энхболдын санаачилгаар "Манзушир" хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгох төслийн зураг төсөв боловсруулах ажил энэ сарын 07-ны өдрөөс албан ёсоор эхлэж, ирэх оны эхний улиралд дуусч дараагийн шатны ажлууд эхлэх юм.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.

Онцлох нийтлэлүүд