ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.07 12:10

Мансууруулах бодис борлуулах гэж байсан залуусыг барьжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (ЗБГХТГ)-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд сүүлийн 14 хоногийн дотор хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, борлуулсан, бэлтгэсэн 19 хүнийг илрүүлжээ. Өчигдөр орой гэхэд дөрвөн хүнийг саатуулсан байна. Тэдний гурав нь мансууруулах бодис түүж бэлтгэж байсан бол нэг нь борлуулахаар авч явж байсныг газар дээр нь илрүүлэн, саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн "Төв аймгийн нутгаас 10 орчим кг хар тамхины төрлийн каннабис хэмээх ургамлыг түүж байсан Т, Б, Ц нарыг өчигдөр газар дээр нь саатууллаа. Энэ гурван залуу 1986 онд төрсөн, 28 настай. Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис борлуулах зорилгоор түүж бэлтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийг өчигдөр үдэш Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Ургамлын дээжээс Шүүхийн шинжилгээний үндэсний төвд илгээж шинжлүүлэхээр илгээлээ" гэв.

Онцлох нийтлэлүүд