Улс төр
2020.10.21 04:10

МАН-д элссэн МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр руу өндөг шидэж, гурил цацлаа


Баянгол дүүргийн ИТХ-ын 23 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр өчигдөр МАН-д элссэн юм. Түүний энэ шийдвэрийг эсэргүүцсэн МАХН-ын гишүүд, дэмжигчид өнөөдөр өндөг, гурилаар дургүйцлээ илэрхийллээ.

МАН-д элссэн Э.Магнайбаяр фэйсбүүк хуудастаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэж бичсэн нь МАХН-ын гэлтгүй, бусад хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн юм.



Онцлох нийтлэлүүд