ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.11.08 02:11

МАН Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны С.Даваасүрэн ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Гишүүд "Яагаад "саарал жагсаалт"-д оруулсан асуудлаа хэлэлцээгүй байж эхэлж чөлөөлөх асуудал ярьж байна вэ?" гэсэн асуулт тавьж байлаа. УИХ-ын дарга үүнд тайлбар хийж , олон хүчин зүйл байгааг дурдаж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Энэ асуудлыг манай байнгын хороо оруулж ирээгүй" гэдгийг онцлов.

УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн "СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя" гэсэн санал гаргалаа.

Ийнхүү чуулганы үдээс өмнө хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

Ч.Хүрэлбаатарыг хаацайлж, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нараар туг тахиж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дараагаар нь СЗХ-ны даргаас С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Мөнх-Оргил:

-СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгсөн юм байна. Гэхдээ ирэх долоо хоногт "саарал жагсаалт"-д орсон асуудлаар хэлэлцүүлэг хийх гээд байгаа юм биш үү. Эхлээд "саарал жагсаалт"-ын асуудлаа ярьчихаад дараагаар нь энэ хоёрт хариуцлага тооцъё. Тэгэхгүй бол шүүхээр шийдвэр гаргасны дараа асуудлыг хэлэлцэх гээд байна. Яагаад хүнээ чөлөөлж байгаагаа мэдмээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд асуудлын 90 хувиа ярьж чадахгүй байна гэсэн. УИХ-ын даргад Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох эрх нь байгаа ч огцруулах эрх нь байхгүй гэлээ. Үүнд УИХ-ын дарга:

-Энэ асуудалд УИХ-ын тухай хуулиар огцруулах эрх байдаг. Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн байна гэсэн үндэслэл нь нэр бүхий гишүүдээс гарч, тэмдэглэлд үлдсэн байдаг. Санхүүийн зах зээлээ сайжруулах үүднээс асуудлаа шуурхай хэлэлцээд явуулах шаардлагатай гээд горимын саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар горимын санал дэмжигдсэнгүй. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцээд явав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-"Саарал жагсаалт"-д оруулсан буруутай этгээдүүдийг цогцоор нь оруулмаар байна. ХЗДХ-ийн сайдтай холбоотой асуудал хоёр нь байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-"Саарал жагсаалт"-д орсон дөрвөн асуудал байгаа. Хойд Солонгосын хүмүүсийг гаргаагүй, алт, мөнгөний асуудал дээр хяналтгүй мөнгө байна, шүүхээр мөнгө угаахтай холбоотой асуудал шийдэгдэхгүй байна, хил гаалиар хууль бус мөнгө орсонд шийтгэл муу байна гэсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

-"Саарал жагсаалт" хариуцлага тооцох нэг асуудал. Бусад этгээдүүдэд ч хариуцлага тооцох ёстой. Европын холбооны татварын суурийг багасгах асуудалд манайх хамрагдаагүй учраас "хар жагсаалт"-д орсон. Бид удаа дараа шаардсаны үндсэн дээр зохих арга хэмжээ авсан. Сангийн яамнаас ажлаа хангалтгүй хийж байна.Мөнгө угаахын эсрэг хамтарч тэмц гэхэд бэлтгэл хангаагүй. Өөртэй нь хариуцлага ярьсаны үндсэн дээр Ч.Хүрэлбаатар УИХ-ыг гүтгэн гүжирдэж болохгүй. Ч.Хүрэлбаатарыг хаацайлж, СЗХ, Монголбанкны Ерөнхийлөгч хоёроор туг тахиж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хариуцлагыг ярих нь зөв. Гэхдээ "саарал жагсаалт"-аа эхлээд ярих хэрэгтэй. Хариуцлага тооцож байгаа субъект нь тодорхой байх хэрэгтэй. Эзэнгүй хэрэг дээр бид яриад байна. "Саарал жагсаалт"-ыг хаалттай хэлэлцье.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-СЗХ-ны даргын өргөдөл байна. Өргөдлийг Эдийн засгийн байнгын хороон дээр тарааж өгч хэлэлцүүлсэн. С.Даваасүрэнг үүрэгт ажлаа чөлөөлөгдөх хүслээ гаргасантай холбогдуулан танилцуулсан. Банк бус санхүүгийн зохицуулалт газрыг зохицуулах талаар хоёр ч удаа УИХ-ын даргын нэр дээр өргөдөл ирж үүрэг даалгавар өгч байсан. Биелэлт нь хангалтгүй байсан.

Онцлох нийтлэлүүд