ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.03.14 10:03

МАН-ын дарга асан С.Баяр байцаалт өгчээ

МАН-ын дарга асан С.Баяр зурган илэрцүүд

"Жаст"-ын Ш.Батхүүг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг саатуулах асуудлаар шүүх хурал болсон ч тэрээр шүүгчээс татгалзсан байдаг. Тиймээс энэ долоо хоногийн даваа гаригт шүүх хурал дахин болж, Ш.Батхүүг цагдан хорих шүүгчийн захирамж гарснаар орой 20:00 цагийн үед ажиллагаа явуулж, түүнийг баривчилсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Санжийн Баяраас эл хэрэгт холбогдуулан байцаалт авч эхэлжээ. Тодруулбал, түүнийг нийт арав гаруй цаг байцаасан гэх бөгөөд энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар нь байцаасан гэх мэдээлэл байна.

С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Саяхан тэрээр ажлаа өгч, Монголд ирээд буй аж.


Онцлох нийтлэлүүд