ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.07.22 05:07

Маргааш гандангийн дэнжийг албан ёсоор нээнэ

БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд "Гудамж" төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа юм. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг маргааш 12.00 цагт албан ёсоор нээх юм. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэжээ.

Онцлох нийтлэлүүд