ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.13 07:09

Маргааш номын баяртай


Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдээр төв талбайд 09:00-19:00 цагт зохион байгуулагдана.

Уг арга хэмжээгээр аж ахуйн нэгжүүд болон зохиолчид өөрдсийн бүтээлийг тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг уламжлалтай. Маргааш "Өдрийн сонин"-ы асарт 11:00-13:00 цагийн хооронд Да.Ганболд болон "Эртний Грекийн домог" номын зохиолч, "Өдрийн сонин"-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч, хэл шинжлэлч М.Саруул-эрдэнэ өөрийн биеэр ирж гарын үсэгтэй номоо борлуулна. Мөн "Өдрийн сонин"-ы зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн гаргасан номууд зарагдах юм.

Энэ удаагийн Үндэсний номын баярт оролцохоор 120 орчим зохиолч, аж ахуйн нэгж бүртгүүлжээ. Мөн "Үндэсний номын баяр-2019"-ын нэг онцлог нь олонд танигдсан эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм.

Онцлох нийтлэлүүд