ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.03.17 12:03

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон. Ээлжит бус чуулганыг маргааш 10.00 цагаас нээнэ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байгаа бөгөөд Татварын хуулиудын шинэчилсэн найруулга, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эхний ээлжинд оруулжээ. Мөн хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэнэ.

Онцлох нийтлэлүүд