ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.05.17 11:05

Мексикийн сэтгүүлч амиа алджээ

Мексикийн “Crusading crime” сонины сэтгүүлч Жавиер Валдез буудуулан амиа алдсан талаар “www.scoopnest.com” сайт мэдээллээ.

Сэтгүүлч Синало хотноо байрлах гэрийнхээ гадна буудуулсан байдалтай олджээ. Тэрээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан аж. Уг аллага энэ даваа гаригт болсон байна.

“International Press Freedom award”-ийн 2011 оны эзэн Жавиер Валдез эрх баригчдын нэр холбогдоод буй мансууруулах бодис болон хар тамхины талаар мэдээлэл цуглуулж, мэдээлэл бэлтгэхээр ажиллаж байна. Зөвхөн энэ оны байдлаар тус улсад 10 гаруй сэтгүүлч бусдад хорлогдож, амиа алджээ.

Энэ хэргийн дараа олон мянган сэтгүүлч нийслэл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд гартаа “Тэд биднийг алж байна”, “Бид дуугүй байхыг хүсэхгүй байна”, “Үгүй гэж хэлмээр байна” гэх лоозон барьсан байна.

Онцлох нийтлэлүүд