ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.09.10 04:09

Мексикт болсон газар хөдлөлт 65 хүний аминд хүрчээ

Мексикийн өмнөд эргийн Пихихьяан хотноо өнгөрсөн баасан гаригт 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл уг газар хөдлөлтийн улмаас 65 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

Аврагчид болон сайн дурынхнаас бүрдсэн аврах багийнхан Мексикийн Табаско, Оаксака, Чиапас зэрэг мужид аврах ажиллагаа явуулж байна.

Газар хөдлөлтийн улмаас 200 хүн бэртэж, олон хүн сураггүй болжээ. Мексикийн Ерөнхийлөгч амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж өнөөдөр орон даяар гашуудал зарласан байна. Ерөнхийлөгч мөн гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан аж.

Оаксака мужид 45 хүн, Чиапаст 12, Табаскод 4 хүн амиа алдсан бол Гватемал улсад нэг хүн амь үрэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд