ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.05 01:01

Менделеевийн үелэх системд дөрвөн шинэ элемент нэмэгджээ

Олон улсын онолын болон химийн холбоо (IUPAC) -ны шийдвэрээр үелэх системд химийн дөрвөн шинэ элемент нэмэгджээ. Дөрвөн элементийн эхнийх нь 113 дугаартай Унитрий (Uut). Түүнийг Орос-Америкийн эрдэмтдийн баг 2014 онд нээжээ. Мөн Японы “Рикен” хүрээлэнгийн эрдэмтэд ч хувь нэмрээ оруулсан байна. Түүнийг "Ricken" гэж нэрлэх хамгийн өндөр магадлалтай гэж бичжээ.

Хоёр дахь элемент нь 115 дугаартай Ununpentium (Uup). Түүнийг 2003 онд АНУ-ын Калифорнийн Лауренс Ливермор болон Теннеси дэх Оак Риж үндэсний лаборатори, ОХУ-ын Дубнагийн Цөмийн хүрээлэнгүүдийн судлаачдын баг нээж илрүүлжээ.

Гурав дахь шинэ элемент нь 117 дугаартай Ununseptium (Uus). Энэхүү элементийг 2009 онд ОХУ-ын Цөмийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд нээжээ. Дөрөв дэх элемент болох 118 дугаартай элемент Ununoctium (Uuo)-г АНУ-ын Берклийн эрдэмтэд нээсэн гэдэг ч хожим алдаатай мэдээлэл болох нь тогтоогдсон байна.

Менделеевийн үелэх системд дөрвөн элемент нэмэгдсэн талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын онолын болон химийн холбооноос мэдээлсэн байна. Улмаар 113, 115, 117, 118 атомын тоотой элементийг шалгаж, баталгаажуулснаа зарлажээ. Дээрх элементүүдийг нээсэн АНУ, ОХУ, Японы эрдэмтэд хоёр үсэгтэй тэмдэглэгээ болон нэр өгөх ажлаа эхлүүлсэн байна.


Онцлох нийтлэлүүд