ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.08.04 12:08

Миранда Керр найз залуутай болжээ

“Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ.Тэрбээр тэрбумтантай дотно харилцаатай байгаагүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж “Би тэр хүнийг хүндэлдэг учир хэд хэдэн удаа хамт хоолонд орсон” гэж хэлжээ. Тэгвэл модель бүсгүй өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шинэ хайртайгаа учирсан тухайгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр твиттертээ “Хайр ирлээ” гэж жиргэжээ.

Мирандагийн найз залууг Эван Спегил гэдэг бөгөөд 25 настай аж. Эван олны танил нэгэн биш бөгөөд “Yahoo" компанийн гар утсанд зориулсан “Snapchat" аппликэйшнийг зохион бүтээсэн нэгэн аж. Энэхүү аппликэйшн жилд 500 саяыг олдог байна.

Онцлох нийтлэлүүд