ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.09.06 05:09

Монголд 36.2 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Хоёр орны Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны энэ удаагийн хэлэлцээ Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ашигт малтмалын нөөцийн тогтвортой менежментийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалах гэсэн гурван чиглэлд болон бусад чиглэлд хэрэгжих 11 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Засгийн газраас  36.2 сая евро олгохоор боллоо. Энэхүү төслүүд нь 2014-2015 онд хэрэгжих юм. 1990-2013 оны хооронд  ХБНГУ–ын Засгийн газраас Монгол Улсад нийт 310 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгожээ.

Онцлох нийтлэлүүд