ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.23 10:01

“Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдаа болно

Сар шинийн баяртай холбогдуулан Монголын залуучуудын холбооноос "Монголоороо гоёцгооё" үзэсгэлэн худалдааг Залуучуудын бизнес төв, Сургалт судалгааны "Полиси" төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа МЗХ-ны байранд хоёрдугаар сарын 02-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

"Монголоороо Гоёцгооё" үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин Монгол бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, чанартай, баталгаатай, эдэлгээтэй бүтээгдэхүүнийг дэлгэж, Монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээх зорилготой гэнэ.

Үзэсгэлэнд оролцох байгууллагууд бүтээгдэхүүндээ 30-40 хувийн хямдрал зарлаж, хэрэглэгчдэдээ бэлэг барих аж.

Онцлох нийтлэлүүд