ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.05.19 07:05

“МОНГОЛЧУУДЫГ ШУЛЖ, ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭСЭН “КОREAN AIR”-ИЙН МОНОПОЛЬ АЖИЛЛАГАА” эрэн сурвалжилсан нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой хийсэн “Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ёстой” ярилцлага нийтлэгдлээ.

Өдрийн сонины Улс төрийн албаны дарга Э.Энэрэлийн "Бид юуг хийж болохгүй вэ?" нийтлэл баасан гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр “Хүн гэдэг амьтны хийж болох хийгээд хийж болохгүй зүйлс хязгаартай. Үүнийг хүний нийгэм өөр, өөрийн хэмжүүрээ тавьж зохицуулаад явчихдаг. Гэхдээ ерөнхий хэм хэмжээнээс өөр аль нам, аль засаглалын үед болно, болохгүй гэсэн хэм хэмжээс бас байна аа, ялангуяа Монголд” хэмээн нийтлэлээ эхлүүлжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Монголчуудыг шулж, жуулчдыг үргээсэн “Коrean Air”-ийн монополь ажиллагаа” эрэн сурвалжилсан нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд “...Улс хооронд нислэг үйлдэж байгаа нислэгийн компаниуд нэг удаагийн нислэгээр арваас дээш хувийн ашиг олдоггүй гэнэ. Гэтэл БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Коrean Air” компани Инчён-Улаанбаатар чиглэлд нэг удаа нислэг үйлдэхэд 19-20 хувийн ашиг олж байгааг албаны эх сурвалж онцолж байна...” хэмээн бичжээ.

“Уран бүтээлч”-ийн 12-р нүүрт “Яг түүн шиг шоу”-ны өнгөрсөн долоо хоногийн ялагч болсон Г.Ганхүүтэй хийсэн ажил, амьдралын сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд