ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.12.30 10:12

​"МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ-2017" ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Нийтлэлч: Өдрийн сонин

1."ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН 37-Р ИХ ХУРАЛ"-ыг хоёр дахь удаагаа Монгол Улсад амжилттай хамтран зохион байгуулжээ.

2."МЗЭ-ИЙН 16-Р ИХ ЧУУЛГАН" амжилттай зохион байгуулагдаж МЗЭ-ийн гишүүн 280 орчим гишүүн хамрагдан УЗ-ийн даргаар А.ЭРДЭНЭ-ОЧИР сонгогдов. Мөн шинэ УЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал М.САРУУЛДАЛАЙ-н ажлын багийг улируулан сонгож, дахин итгэл хүлээлгэв.

3.Энэ цагийн төрд хамгийн хүндтэй, түмэн олонд алдартай АУЗ Төрийн соёрхолт нэрт яруу найрагч БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" хэмээх эрхэм цолыг хүртэв.

4.БНСУ-ын Гванжу хотод төвтэй "Азийн соёлын сан"-гаас “Азийн уран зохиолын наадам”-ыг анх удаа зохион байгуулж, "ДЭЛХИЙН УТГА ЗОХИОЛЫН АКАДЕМИ"-ийн хүндэт гишүүн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг “Азийн тэргүүн яруу найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр өргөмжлөв.

5.Төрийн хошой шагналт ХХ-р зууны гарамгай их зохиолч ЧАДРААБАЛЫН ЛОДОЙДАМБА, Төрийн шагналт нэрт яруу найрагч Ч.ЛХАМСҮРЭН, жүжгийн нэрт зохиолч Ч.ОЙДОВ, сод билигт яруу найрагч Г.СЭР-ОД нарын 100 жилийн ой таширлаж, төр засаг, аймаг орон нутаг, зохиолчдын нэрэмжит сан, гэр бүл, нутаг ус, ах дүүсийн дэмжлэгтэйгээр тус тус амжилттай тэмдэглэн өнгөрүүлэв.