ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.01.02 01:01

Монголын Зохиолчдын Эвлэл 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Зохиолчдын Нэгдсэн Эвлэлийн 90 жилийн ой 2019 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр болох гэж байна. Энэ талаар “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд МЗЭ-эээс хэвлэлийн хурал хийлээ.

МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Монголын утга зохиолын үүссэн үүрэг агуу байдаг. Утга зохиол бол Монголын ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалыг агуулж байдаг зүйл билээ. МЗЭ 90 жилийн хугацаанд үеийн үед том сэхээтнүүд, зохиолчдыг төрүүлж ирсэн. Түүнлчлэн мэргэжлийн сэтгүүлзүйг үүсгэн байгуулахад зохиолчид сэтгүүлзүйн ачааг үүрэглцэж ирсэн гэдгийг онцлон хэлье. 1990 оны ардчилсан хувьсгалд МЗЭ-ийн гүйцэтгэх үүрэг нэн тэргүүнд байсан” гэлээ.

А.Лхагва “МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойг угтан “Яруу найрагчийн хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн маргааш “Best art gallery”-д нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд 50 гаруй яруу найрагчийн хөргийг дэлгэнэ”.

МЗЭ-ээс Яруу найргийн “Болор цом” наадам, Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам, Оны шилдэг бүтээл шалгаруулах“ Алтан өд” наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн "Болор цом" наадам нэгдүгээр сарын 5 -ны өдрийн Морин цагт эхэлнэ.

Энэ жил нийт 147 бүтээл ирснээс 27 шилдэг бүтээл шалгаруулсан байна. Үүний 17 яруу найрагч МЗЭ-ийн шагналтан байгаа аж.

Оны шилдэг шалгаруулах "Алтан өд" наадам нэгдүгээр сарын 7-нд гадаад харилцааны яаманд болно. Нэгдүгээр сарын 8-нд МЗЭ-ийн 90 Жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.


МЗЭ-90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны

ХӨТӨЛБӨР

2019-01-02

12:00 Хэвлэлийн бага хурал /Өдрийн сонин/

2019-01-03

14:00 “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн

/Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарей/

2019-01-04

08:00 “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас хөдлөх 12:00 “Уран үгсийн чуулган” Баянтал суманд 14:00 “Уран үгсийн чуулган” Шивээговь суманд

18:00 Говьсумбэр аймагт “Уран үгсийн нэгдсэн чуулган “Боржигон” театрт 19:00 “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/

21:00 “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдлөх

2019-01-05

08:00 Өглөөний цай

09:00 МЗЭ-ийн удирдлага, “Болор цом”-д оролцох найрагчдыг аймгийн ЗДТГ тосч авах

11:40 “Болор цом-36” наадмын нээлт

15:00 Үдийн завсарлага

18:00 “Болор цом”-ын хаалт

19:00 Говьсүмбэр аймгийн ЗД-ын хүлээн авалт

22:00 Галт тэргэндээ суух

24:00 Галт тэрэг хөдлөх /01,06-ны 07:00 Улаанбаатарт ирэх/

2019-01-07

18:00 Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа /Гадаад Харилцааны Яам/

2019-01-08

14:00 “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /МУИС-ийн номын сан/

18:00 Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам /Монголын Хүүхдийн Ордон/

2019-01-09

13:00 Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

14:00 “Монголын Зохиолчид -90” гэрэл зургийн үзэсгэлэн,

Номын чимэг зургийн үзэсгэлэн /Хүүхдийн номын ордон/

15:00 “Монголын Зохиолчдын Эвлэл-90”баярын хурал, хүндэтгэлийн концерт /УлсынДуурь Бүжгийн Эрдмийн Театр/

19:00 “МЗЭ 90” хүндэтгэлийн хүлээн авалт /Улаанбаатар ресторан/