ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.06.12 10:06

Монголын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарлаа


Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3 харьцаагаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа.

Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байсан юм. Эгзэгтэй мөчид эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж тоглолтын 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болгон, үлдсэн хугацаанд хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны шалгаруулалтанд орох эрхээ авлаа.

Онцлох нийтлэлүүд