ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.19 04:09

Монголын энхийг сахиулагч залуус үерт өртсөн Өмнөд Суданы иргэнийг аварчээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүний албан хаагчид үеэрт өртсөн орон нутгийн иргэнийг аварчээ.

Тодруулбал, ахлагч Ж.Лхагвадорж, дэд ахлагч Б.Билэгдэмбэрэл нар газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа мотоциклтойгоо их хэмжээний усанд унасан орон нутгийн иргэнтэй таарсан байна.

Тэд тухайн иргэнд шуурхай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч, мотоциклийг нь уснаас татан гаргаж өгчээ. Энэ нь орон нутгийн иргэдийн дунд монгол цэргүүдийн нэр хүндийг өндөрт өргөсөн, иргэдийн итгэлийг олж, талархлыг хүлээсэн үйл явдал боллоо.


Онцлох нийтлэлүүд