ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.04 03:12

Монгол авилгын индексээр 80-р байранд жагсчээ

"Transparency International" байгууллага дэлхийн 175 орноос Дани, Шинэ Зеландыг авилгал хамгийн багатай, коммунист Хойд Солонгосыг авилгал хамгийн өндөртэй улсаар нэрлэжээ. Мөн Сомалийг дээрэмчдээрээ тэргүүлж байгаа гэж дүгнэсэн аж. Харин Монгол улс энэ жагсаалтын 80-д орж, өмнөх оныхоос 3 байр урагшилжээ.

Жагсаалтыг гаргахдаа засаглалын 12 институтыг шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ мэргэжлийн шинжээчдийн үзэл бодлыг харгалзжээ. Үүнд авилгал хэр зэрэг тархсан, түүнийг хэр мөрдөн шалгаж байгаа, Засгийн газар нь хүн ардынхаа үндсэн эрхийг хэр хангаж чадаж байгаа зэргийг дурдаж болно. Сургуулийн тоног төхөөрөмж, хүрэлцээ муу, эмнэлгийн тусламж үйлчилгээ тааруу, татварын мөнгийг хувьдаа завшсан хэрэг их гардаг зэрэг нь үзүүлэлтийн бас нэг чухал шалгуур юм байна.

Хаалттай хөшигний цаана явагдаж буй гэрээ хэлэлцээрүүд нь байгалийн баялгийн завших эх үндэс болдог гэж дээрх судалгааг гаргасан шинжээчид дүгнэжээ.

Snapshot_2014-12-04_120442


Онцлох нийтлэлүүд