ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2020.07.01 03:07

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүд кино ирэх 8 сард нээлтээ хийнэ


Монголын жүжигчдийн тоглосон "Waiting for the barbarians" уран сайхны киног 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээхээр төлөвлөж байна. Уг бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

Мөн тус кинонд Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп болон Роберт Паттинсон нар тоглосон аж.Энэхүү киног Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийжээ.Киноны зураг авалтыг 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулсан байна. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан. Харин олон нийтэд энэ зун толилуулах аж.

Б.МӨНХДУЛАМ


Онцлох нийтлэлүүд