ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.09.12 11:09

Монгол найруулагчийн “Од ба Гэгээ” кино бусанд нээлтээ хийнэ

Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадамд "They Sing Up on the Hill" буюу "Од ба Гэгээ" бүрэн хэмжээний уран сайхны кино "А" хэсэгт шалгарчээ. "Window on Asian Cinema" хэсэгт шалгарсан энэхүү бүтээл дэлхийн нээлтээ Бусанд хийхээр болсон байна. Тус киноны найруулагчаар Л.Бат-Амгалан ажилласан бол гол дүрд нь Б.Дөлгөөн /Magnolian/, М.Номин-Эрдэнэ /NMN/ нар тогложээ.



Сонирхуулахад, таван жилийн өмнө найруулагч Л.Бат-Амгалангийн "Хуучны сайхан өдрүүд" богино хэмжээний кино уралдаант хэсэгт нь шалгарч Азийн кино наадмыг шуугиулж байсан юм. Мөн 2013 онд Бусаны олон улсын кино наадмаас найруулагч С.Бямба "Алсын удирдлага" киногоороо тэргүүн шагнал хүртэж, Ч.Хоролдоржийн "Шарга даага" бүтээл уг кино наадамд нээлтээ хийж байсан билээ.

Онцлох нийтлэлүүд