Улс төр
2021.01.27 06:01

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Тэрээр "Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.

Нэгдүгээрт, цар тахал ба өнөөгийн нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал. Энэ хүрээнд вакцин оруулж ирэх, төсвийн алдагдлыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлууд багтана.

Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал тулгамдаж байна. Ямар чиглэлүүдийг дэмжиж энэ хүнд нөхцөлөөс гарах вэ, ААН-үүдээ яаж босгож ирэх вэ гэдэгтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, иргэдийн амьдралын чанартай холбоотой асуудал бий. Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог сонгохоос өөр гарцгүй болсон. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ гэж бодож байна. Энэ чиглэлээр явуулсан үе үеийн Засгийн газруудын сайн туршлагыг авч ажиллана.

Дөрөвдүгээрт, цахим засаглалтыг хэрэгжүүлж ажиллана. Ингэж байж төрийн албаны данхар бүтцийг өөрчилнө. 60-70 хүнтэй яамны 15-20 хүн нь ачаалал ихтэй байдаг" гэлээ.

Онцлох нийтлэлүүд