ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2019.09.10 11:09

Монгол Улс ноолуурар 20 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоно

GOGO0193

"Зөөлөн алт" ноолууран бүтээгдэхүүний загварын шоу

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд Монгол Хятадын экспо арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгвэл дэлхийн ноолуурын салбарын 90-ээд хувийг хангаж байгаа Монгол болон БНХАУ ноолуурыг ямар арга замаар дэлхий дахинд сурталчлах, ноолуурын салбарын ирээдүйн талаар Монгол-Хятадын гурав дахь экспоны үеэр анх удаа олон улсын түвшинд хэлэлцсэн юм. Монголын талаас ноолуурын салбарт хийгдэж байгаа судалгааны талаар танилцуулж, энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлогоо ч мөн танилцууллаа.Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин:


"Монгол Улс дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг хэдий ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 7-8 хувьтай байна. МҮХАҮТ-аас хувийн хэвшилтэйгээ хамтарч, ноолуурын салбарын стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улс хэрхэн 100 хувь тэдгээр бүтээгдэхүүнээ боловсруулах вэ гэдэг асуудлыг өнөөдөр олон улсын түвшинд хэлэлцэж байна. Үүний тулд бидэнд гарцаагүй гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаараа, яг энэ цаг мөчид бидэнд маш том боломж гарч ирж байна. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний татварыг тэглэх асуудлыг шийдсэн. Иймээс ойрын хугацаанд АНУ оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортыг татвараа тэглэнэ гэж харж байгаа. Үүний зэрэгцээ есдүгээр сарын эхээр АНУ нь БНХАУ-ын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Энэ үйл явц Монголын ноолуурын салбарт маш том боломж, бололцоо суурь нь болж байна. Бид Монголын зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн 100 хувь үйлдвэрлэж 20 сая ширхэг бүтээгдэхүүн экспортлох вэ гэдэг төслөө танилцуулсан.

Ер нь ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх процесс нь маш олон нэмүү өртгийг бий болгодог. Малчдаас ноолуур авна түүнийгээ угаана, самнана, ээрнэ, гэх мэт тав зургаан үе шат дамжина. Тэгэхээр бид зүгээр угаагаад гаргах бус, энэ бүх шат дамжлагыг дамжаад, 20 сая ширхэг цамцыг дэлхийн зах зээл дээр гаргаж чадах юм бол өнөөдөр олж буй орлогоос дөрвөөс тав дахин их орлогыг олох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн тооцоогоор 1.7 тэрбум ам.доллар зөвхөн ноолуураас олно. Үүнийг бодит ажил болгохын тулд дэлхийн өндөр түвшний технологи, инновацийг энэ салбарт нэвтрүүлэх ёстой. Ноолуур нь шат дамжлага бүртээ ажлын байрыг бий болгож байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 10 мянган тонн ноолуур боловсруулж, 400 гаруй сая төгрөгийн орлого олж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож хоёр сая гаруй цамцыг үйлдвэрлэж байна. Гэхдээ үүнийгээ төдийлөн экспортолж чадахгүй байна. Өнөөдөр энэ салбарт 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ч нэгдэж чадахгүй байна. Бид дэлхийн зах зээлд 20 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн экспортлохийг хүсвэл хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. гэсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрлэийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү дараах тодруулгыг өглөө.

Image result for Б.Батхүү

-Дэлхий нийтэд ноолуурын эсрэг сөрөг сурталчилгаа хийгдэж ноолуурын нэр хүнд унах байдал байна. Ноолуур Монголын экспортын гол салбар. Энэ талаар төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ асуудал өнгөрсөн жилээс эхлэн тулгамдаж байна. Янз бүрийн олон нийтийн байгууллагууд ноолуурын эсрэг кампанит ажил өрнүүлэх болсон. Үүний эсрэг бид ямар арга хэмжээ авах, цахим орчинд түгээсэн мэдээллүүд хуурамч эсэх зэрэг асуудлыг Монгол, Хятад хоёр улс хэлэлцэж, хэрхэн эерэгээр сурталчлах вэ гэдгийг хэлэлцэж байна. Дэлхий нийтийн худалдан авалтын чиг хандлага байгальд ээлтэй, мал амьтны эрх ашгийг хамгаалах чиглэлд явж байгаа. Тиймээс Монгол Улс ноолуурын үйлдвэрлэлийг энэ чиглэлд хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Үгүй бол ноолуурын борлуулалт зогсох эрсдэлтэй. Өнөөдөр Монгол-Хятадын гуравдахь удаагийн экспод анх удаа ноолуурын салбарын асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн зургаан дизайнерийн, 30 гаруй компанийн оролцоотой "Зөөлөн алт" загварын шоу зохион байгуулж, уг арга хэмжээгээр ноолуурыг дэлхийн нийтэд сурталчлах том боломж гэж харж байна. гэлээ.

Я.БАЯР

Онцлох нийтлэлүүд