Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Соёл урлаг
2017.01.09 01:01

Монгол циркчид Германд болсон тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагчтай Монголын үндэсний циркийн "PUJE & GUYS" хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн найм дахь удаагийн олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртлээ.

Өнгөрсөн жил тус хамтлагийнхан Францад болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртэж үзэгч түмнээ баярлуулж байсан юм. Олон жилийн турш атгасан гар шиг эв нэгдэлтэй ажиллаж, тогтмол амжилт гарган, улс орныхоо нүүр царай болж байдаг эдгээр залуус Монголын залуу циркчдийн анхдугаар наадмын гран приг мөн хүртэж байсан удаатай.

Онцлох нийтлэлүүд