ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2015.02.02 07:02

Морин хуурын чуулгын “Торгоны хээ” тоглолт болно

Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө "Монгол уран бүтээл" зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ. "Монгол уран бүтээл" төслийн хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн "Торгоны хээ" тоглолт ирэх сарын 05 –нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна.


Онцлох нийтлэлүүд