ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.09.13 06:09

”Мэдлэгээ шалгая” тоглоомын ялагч тодорлоо


Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сарын 1-нээс ухаалаг утас, таблетад зориулсан 1212.mn аппликейшн гаргасан. Харин өчигдөр буюу даваа гарагаас 1212.mn Мэдээллийн нэгдсэн санг шинэчилсэн билээ. Үүнтэй холбоотойгоор сонирхолтой статистик, мэдлэгээ шалгая тоглоом зэрэг шинэ цэс суулсан. Тоглоомын ялагчийг сар бүрийн 12-нд тодруулахаар болсон бөгөөд анхны ялагчийг өчигдөр тодрууллаа.


Энэ сарын ялагчаар Э.Бөртэ шалгарч Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр байгууллагын гарын бэлгийг гардууллаа.


Та ч бас “Мэдлэгээ шалгая" тоглоомоор тоглож дараа сарын ялагч болох боломжтой.

Онцлох нийтлэлүүд