ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нэг ангийнхан

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-ын долдугаар сарын 9-ний өдөр 64,700 гаруй тохиолдол, 991 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 3,047,000 -д хүрч, 132,000 гаруй хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ Түүнчлэн тус улсад COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 1.3 саяд хүрсэн байна.

Бразил улсад өчигдөр 42,600 тохиолдол, 1,220 нас баралт бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 1,755,000 гаруй боллоо. Халдвар авсан хүмүүсээс 1,054,000 гаруй нь эдгэрсэн бол 632,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 24,800 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 767,200-д хүрлээ.

Номхон далайн баруун бүсийн Япон улсад Пүрэв гарагт 355 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 224 нь Токиод бүртгэгджээ. Токиод бүртгэгдсэн тохиолдол нь дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нэг өдрийн дотор тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж эх сурвалжууд онцолсон байна.

Австралийн холбооны улсад өчигдөр 182 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 165 нь Виктория мужид бүртгэгдсэн байна.

Солонгос улсад Пүрэв гарагт шинээр 45 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ. Бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 22 нь дотоодын халдвар байсан бол 23 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын хувьд сүмийн үйл ажиллагаатай холбоотой багц халдваруудаас шинэ тохиолдол батлагдах явдал огтхон ч буурахгүй байгаа талаар БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлэлд онцолжээ. Тиймээс Баасан гарагаас эхлэн сүмд очих бүх иргэнийг QR кодоор бүртгэж, залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагааг сүмд зохион байгуулахыг хориглосон.

БНХАУ-ын эх газарт дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харин гадаад улсаас дөрвөн тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой халдвар зургаадугаар сарын 11-нээс хойш бүртгэгдэж байсан ч сүүлийн дөрвөн өдөр дараалан дахин халдвар гараагүй. Шиньфади хүнсний захаас эх уурхайтай 335 халдварын тохиолдлоос өчигдөр дахин 12 хүн эдгэрч. Одоогоор дээрх голомтын халдвараас нийт 72 хүн эдгэрээд байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 42 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ халдваруудын 34 нь дотоодынх нь халдвар байсан бөгөөд тэдгээрийн 23 нь өндөр настны асрамжийн газарт бүртгэгдсэн аж. Хонг Конгт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1,300 гаруй болоод байгаа юм.

Х.ЕСҮ