ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Өнөөдөр “Глобаль сан”-гийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв. Уг хэлэлцүүлгээр 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцууллаа. Монгол Улс сүүлийн 20-иод жил олон улсын байгууллагуудын тусламжтайгаар сүрьеэгийн эсрэг тусламж, үйлчилгээгээ явуулсаар иржээ. “Данида” гэх төслөөр сүрьеэгийн эмчилгээ, оношилгооны үйл ажиллагааг явуулдаг байсан бол, 2003 оноос эхлэн “Глобаль сан”-гийн төслүүд хэрэгжиж эхэлснээр сүрьеэгийн оношилгооны чадвар, эмчилгээний үр дүн харьцангуй дээшилсэн байна.

Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг аж. 2013-2015 онд сүрьеэгийн тархалтын судалгааг анх удаа хийсэн бөгөөд одоо бүртгэгдэж буй тохиолдлоос гурав дахин илүү гэх дүн гарчээ. Тиймээс ирэх хоёр жилийн дотор эмзэг бүлгийнхэнд судалгааг хийе гэсэн стратегийг боловсруулан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа талаар “Глобаль сан”-гийн төлөөлөгч уулзалтын үеэр хэлж байлаа.