ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэтгэлэгээр Япон улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад 2010 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдыг тасралтгүй сургаж ирсэн байна.

Сургалтыг төгсөгчид энэ хугацаанд сурсан мэдлэг, туршлагаа хуваалцах сургалт, зөвлөгөөнийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 90 сувилагчийг хамруулан зохион байгууллаа.

Сургалтыг JICA/JAAM, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд илтгэл сонсч, хэлэлцүүлэг хийсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ